We are just a MOMENT in TIME

Baganaa
1 min readSep 4, 2018

--

Deep Space Star Cluster is a photograph by Jennifer Rondinelli Reilly

Бид…цаг хугацааны өчүүхэн нэг хором…Би, бид, тэд…бүх зүйл нисэн одож, хаа нэгтээгээс оргүй хоосон руу шилжин урсаж, өөрчлөгдөн мөхөж, үүсэн бий болж…байхад цаг хугацаа үргэлж оршсоор л…урссаар л…”бурхан” нарыг зурж суухад, орчлонг бүтээж байхад…хүн гээч төрөлтний гэдсэн дээр “цэг” тавьж суухад…хар шар өнгөөр зөгийг ялган будаж байхад…дэлхийг гартаа бөөрөнхийлөн базаж, ямар хэлбэртэй байлгахаа эргэцүүлж суухад ч…”тэр” оршсоор л байсан…

Товчлуур товшин энийг бичиж суухад…орцны хаалга чимээгүйхэн хаагдахад…гадаа хэн нэг нь согтуурхан хашгирахад…эмнэлгийн орон дээр нялх хүүгийн дуу хадахад…хажуугийн байрны цонхноос хэн нэг нь үсрэхэд…цаг хугацаа байсаар л…үргэлжилсээр л…тамхины утаа аажим хөөрөн…агаарт замхран шингэхүйд…аниргүйн гүн дундаас бороон дуслууд аажимхан чангаран урсахуйд…харанхуйг нэвтлэн хөшигний завсраар гэрэл тусахад…”тэр” оршсоор л…

Маргааш…нөгөөдөр…жилийн дараа…хэдэн тэрбум зууны дараа…хүн төрөлтөн устан үгүй болоход…үлдээсэн өчүүхэн гутлын мөр салхинд замхран үгүй болоход…дэлхий гээч бөмбөрцгийг базан харанхуйн цаад руу “бурхан” чулуудахуйд…цаг хугацаа оршсоор, үргэлжилсээр л… бидний мэдэх жил, зуун, мянган гэдэг үгс улиран одоход… гараг эрхэс нэгдэн нийлж, нэгэн цул матер бүрэлдэхүйд…оргүй хоосноос бүх зүйл шинээр эхлэн, урган төрөхүйд… урган төрсөн бүхэн аажим элэгдэн, тоос болон замхрахад…”байсан” гэдэг үг мартагдахад…дурсамж хаа ч байхгүй болоход…”тэр” байсаар л…

Байсан, байгаа…байх болно… Цаг хугацаа…Бурхан…Хаа нэгтээ…Энд…Тэр…Би…Чи…

Бидний нэрлэн тодорхойлсон “үгс”…

Ингэхэд “тэр” “бурхан” юм биш байгаа?…

--

--